ЛАБОРАТОРИ СУРГУУЛИУДАД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ СУРАГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
КЕМБРИЖИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРӨӨР МОНГОЛ, АНГЛИ ХОС ХЭЛ ДЭЭР ХИЧЭЭЛЛЭХ ТӨРИЙН ӨМЧИЙН ЛАБОРАТОРИ СУРГУУЛИУДАД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ СУРАГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Улаанбаатар хотод байгуулагдах, Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөрөөр монгол, англи хос хэлээр хичээллэх, төрийн өмчийн лаборатори сургуулиудын VII, VIII, IX ангиудад сурагчдыг сонгон шалгаруулж элсүүлнэ. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэл сонирхолтой сурагчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
§ 2010-2011 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль /Кембрижийн (CIE) болон Олон улсын бакалавриатийн (IB) хөтөлбөрөөр хичээллэж буй сургууль хамаарахгүй/-ийн V, VII, YIII ангийг төгссөн бөгөөд тухайн ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ 80 хувь буюу түүнээс дээш байх.
Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
2. Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авчирна/
3. Сурагчийн хувийн хэрэг /Шалгалтын дараа буцааж олгоно/
4. Сурагчийн одоогийн сурч буйг болон үнэлгээний дунджийг компьютерээр шивж баталгаажуулсан сургуулийн тодорхойлолт
5. Шалгуулагч өөрийн биеэр ирэх
6. Шалгалтын хураамж 10000 төгрөг.
Бүртгэлийг 2011 оны 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 22-ныг дуустал ажлын өдрүүдэд 9:00 –18:00 цагт Боловсролын үнэлгээний төвийн байранд зохион байгуулна.
Сурагчдаас математикийн болон англи хэлний шалгалт авна.
Шалгалтыг 2011 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 10:00 цагаас зохион байгуулж VII ангид 49 сурагч, VIII ангид 55 сурагч, IX ангид 69 сурагчийг тус тус шалгаруулна.
Шалгалт өгөх газрыг бүртгэлийн үед зарлана.
Шалгалтын дүнг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.
Жич:
§ Бүрдүүлэх материал дутуу, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагч сонгон шалгаруулалтад оролцох боломжгүйг анхаарна уу.
§ Шалгалт авах, материал засах, дүнг мэдээлэх үйл явцыг ажиглах хүсэлттэй хэвлэл мэдээллийн байгууллагууд 2011 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гаргаж, эрх авна уу.
Тодруулгыг Боловсролын үнэлгээний төвийн 70119409, 70119498, 70118486 дугаарын утсаар лавлана уу.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ