
ЭЕШ ОНЛАЙН БҮРТГЭЛИЙН ТӨЛБӨР ХИЙХ ЗААВАР
ЭЕШ-ЫН ОНЛАЙН БҮРТГЭЛИЙН ТӨЛБӨР
ТООЦООНЫ СИСТЕМҮҮДИЙН ЗААВАР
ЭЕШ-ЫН онлайн бүртгэлийн төлбөр тооцооны системүүдийн товч зааврыг хүргэж байна.
- Худалдаа Хөгжлийн Банкны төлбөрийн систем ( Улаанбаатар хотын банк )
- Голомт Банкны төлбөрийн систем ( Төрийн банк, Хас банк, Капитрон банк )
- Хадгаламж Банкны төлбөрийн систем
- Хаан Банкны төлбөрийн систем гэсэн 4-н системээр ЭЕШ-ын төлбөр төлөх боломжтой.
Мөн дээрх банкуудын төлбөрийн системүүдийг ашиглан онлайнаар гүйлгээ хийх боломжтой бусад банкны картуудаар гүйлгээ хийх боломжтой. ХХБанкны төлбөрийн системээр Улаанбааатар хотын банк, Голомт банкны төлбөрийн системээр Төрийн банк, Хас банк, Капитрон банк зэргийн картуудаар гүйлгээ хийх боломжтой.
2013 онд ХААН БАНК ТӨЛБӨРИЙН СИСТЕМД ШИНЭЭР НЭВТЭРЧ
БАЙГАА БӨГӨӨД ХААН БАНКААР ТӨЛБӨР ХИЙХ БОЛ ...
Хаан банкаар шалгалтын төлбөрөө төлж байгаа шалгуулагчдад анхаарах хамгийн гол зүйл нь Манай төлбөрийн системээс өгч байгаа 10 оронтой код-ыг маш зөв нэгч тоо буруу бичилгүй оруулах хэрэгтэй. Энэ кодыг буруу бичвэл хаан банкнаас манай бүртгэлийн системд таны төлбөр орж ирэхгүй болохыг анхаарна уу. Мөн гүйлгээнийхээ дүнг дутуу шилжүүлэхгүй, дансны дугаараа буруу оруулахгүй байхыг давхар анхаарах хэрэгтэй.
ХАДГАЛАМЖ БАКНЫ СИСТЕМЭЭР ТӨЛБӨР ХИЙХ ЗААВРЫГ ЭНДЭЭС ХАРНА УУ.