
Монгол - Германы технологийн дээд сургууль элсэлтээ авч байна

Монгол-Германы технологийн дээд сургууль нь бэлтгэл ангидаа элсэлт авахаар 2013 оны 7 сарын 1-нээс албан ёсоор бүртгэж эхлээд байна. Тус сургуульд 2013, 2012 онд ЭЕШ өгсөн бүрэн дунд сургуулийн төгсөгчид, их дээд сургуулийн оюутнууд, үндэслэлтэй шалтгаанаар элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй иргэд бүртгүүлэх боломжтой. ЭЕШ-ыг математик, физик, хими, англи хэлний хичээлүүдээс хоёроос доошгүй хичээлийн шалгалтыг 600 ба түүнээс дээш оноотой өгсөн байх шаардлагатай. Онлайнаар http://gmit.edu.mn/register/ хаягаар орж бүртгүүлнэ үү. Утас 266428