Нээлттэй

дэлгэрэнгүй

Хүртээмжтэй

дэлгэрэнгүй

Мэргэшсэн

дэлгэрэнгүй
News Image

БШУЯ, БҮТ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ



2014 оны 2 дугаар сар 5 өдөр Монгол Ньюсийн хэвлэлийн танхимд БШУЯ, БҮТ-н дарга нар ЭЕШ, Улсын шалгалт болон Энэ жилээс авахаар болсон Монгол хэл бичгийн шалгалттай холбоотой мэдээлэл хийлээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтанд бүргүүлэгч өөрөө суудлийн хувиараа хэвлэж авна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын журмын зарим зүйл заалтад өөрчлөлт орсон. Тухайлбал:
Их, дээдсургууль, коллежидэлсэнсуралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэншалгуулагчньМонгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө.
Иргэдэд илүү нээлттэй, ил тод, хүртээмжтэй байлгах үүднээс энэ жилийн ЭЕШ-ын зарим үйл ажиллагааг сайжруулах, бараа материал, үйлчилгээний үнэ тариф өссөнтэй холбоотойгоор ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамжийг 5800 төгрөг, батламж хуудсыг 700 төгрөг болгосон.
ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70%-ийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй.
Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ынбайр, ангитанхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2014 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mnсайтаас хэвлэн авна.
Шалгалтын хуваарь:
 
Сар/Өдөр Цаг Хичээл
06 сарын 14 өдөр 12:00 – 13:40 Монгол хэл бичиг
06 сарын 16 10:00 – 11:20 Орос хэл
13:00 – 14:40 Хими
16:00 – 17:20 Англи хэл
06 сарын 17 08:30 – 09:50 Монгол Улсын Түүх
11:30 – 13:10 Математик
14:30 – 15:50 Биологи
17:00 – 18:20 Монгол хэл
06 сарын 19 08:00 – 09:40 Физик
11:30 – 12:50 Нийгмийн тухай мэдлэг
14:20 – 15:40 Газарзүй
 
Монгол хэл бичгийн шалгалт өгснөөр ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ.
Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 сарын 02 өдрийн 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургууль, коллежид элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд энэ жилээс эхлэн Их, дээдсургууль, коллежидэлсэнсуралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэншалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөхөөр боллоо.
Шалгалтыг 06 сарын 14-нд зохион байгуулна. Шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ.
Монгол хэл бичгийн хичээлийн шалгалтын сэдэв даалгавар нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээний чадварын түвшинг тогтооход чиглэгдэх бөгөөд  уг шалгалтын сэдэв даалгаврын бүтэц нь монгол хэл-уран зохиол хичээлийн агуулгын хүрээнд нийцсэн байхаас гадна монгол бичгийн унших чадварыг сорьсон байж болох ба тест даалгаврын олон хэлбэрийг ашиглаж боловсруулагдах юм.
 
МХБШ-ын жишиг даалгаврыг БҮТ-ийн вэб сайтад байршуулж нийтэд хүргэх тул нийт суралцагч, багш нар татаж авч ашиглах боломжтой.
 
Заавал өгөх Монгол хэл бичгийн шалгалт нь бүртгүүлэгчдээс хураамж                  авахгүй.
 
5, 9-р ангийн сурагчдаас түүврийн аргаар сурлагын амжилтыг үнэлэх үндэсний судалгаа хийнэ.
БШУСайдын 2013 оны 08 дугаар сарын 16 ны өдрийн А/309 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журам”-ын 4.2 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн авч буй ЕБС-ийн улсын шалгалтын зорилго нь бага, суурь боловсролын стандартын хэрэгжилтийн түвшин тогтоох, суралцагчийн мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлж, үндэсний хэмжээнд сурлагын амжилтыг тогтоох чанарын үнэлгээ хийхэд оршино.
 
Улсын шалгалтын үр дүн нь бага, суурь боловсролын сурлагын амжилтын чанарыг сайжруулахад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх, цаашид бодлогын чиглэлийг тодорхойлоход зориулагдана.
 
5, 9-р ангийн улсын шалгалтыг улсын хэмжээнд Улаанбаатарын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.
 
 
 
 
 
Шалгалтын хуваарь:
 
Боловсролын түвшин
/анги/
Шалгалтын агуулга Шалгалт авах өдөр
1 Бага боловсрол
/5-р анги/
Монгол хэл 2014 оны 3-р сарын 25
2 Математик 2014 оны 3-р сарын 26
3 Байгаль шинжлэл 2014 оны 3-р сарын 27
4 Суурь боловсрол
/9-р анги/
Монгол хэл-монгол бичиг /нэгдмэл агуулга/ 2014 оны 3-р сарын 25
5 Математик 2014 оны 3-р сарын 26
6 Байгалийн ухаан  /нэгдмэл агуулга/ 2014 оны 3-р сарын 27
7 Нийгмийн ухаан /нэгдмэл агуулга/ 2014 оны 3-р сарын 27
 
Улсын шалгалтын сэдэв даалгаврын бүтэц нь 5, 9-р ангийн монгол хэл, математикийн хичээлийн тест, задгай хэлбэрийн даалгавар хосолсон, байгаль шинжлэл, нийгмийн ухаан, байгалийн ухааны хичээл тестийн хэлбэртэй байхаар боловсруулагдана.
Нэгдмэл агуулга бүхий улсын шалгалтын сэдэв даалгаврууд нь дараах агуулгыг хамарсан байна. Үүнд:
  • 5-р ангийн байгаль шинжлэлийн шалгалт  “Хүн байгаль” хичээлийн агуулгыг
  • 9-р ангийн байгалийн ухааны шалгалт“Биологи”,”Газарзүй”, “Физик”, “Хими” хичээлийн агуулгыг
  • 9-р ангийн нийгмийн ухааны шалгалт “Түүх”, Нийгмийн ухаан”, “Англи хэл” хичээлийн агуулгыг
  • 9-р ангийн монгол хэлний шалгалт “Монгол хэл”, “Монгол бичиг”, “Уранзохиол” хичээлийн агуулгыг
 
Хичээл тус бүрийн жишиг даалгаврыг БҮТ-ийн вэб сайтад байршуулж нийтэд хүргэнэ.
 
5, 9-р ангийн улсын шалгалтын үнэлгээ нь сурагчийн хувийн хэрэг, боловсролын гэрчилгээ гэх мэт албан бичиг баримтанд тэмдэглэгдэхгүй болно.

Найзууддаа түгээж LIKE, SHARE хийгээрэй. Танд баярлалаа.