
Улсын шалгалт зохион байгуулах тухай
2017 ОНЫ УЛСЫН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
ЗОРИЛГО
Улсын шалгалтын зорилго нь үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэлэхэд оршино.
ХАМРАХ ХҮРЭЭ, ХУГАЦАА
Улсын шалгалтад 2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид хамрагдана. Улсын шалгалт орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулагдана.
Шалгалтын хуваарь:
5 дугаар анги
Монгол хэл: 2017 оны 05 дугаар сарын 22 өдөр 11 цагт
Математик: 2017 оны 05 дугаар сарын 24 өдөр 11 цагт
Байгаль шинжлэл: 2017 оны 05 дугаар сарын 26 өдөр 12 цагт
9 дүгээр анги
Монгол хэл: 2017 оны 05 дугаар сарын 25 өдөр 11 цагт
Математик: 2017 оны 05 дугаар сарын 26 өдөр 10 цагт
Байгалийн ухаан: 2017 оны 05 дугаар сарын 29 өдөр 10 цагт
Нийгмийн ухаан: 2017 оны 05 дугаар сарын 30 өдөр 10 цагт
12 дугаар анги
Монгол хэл: 2017 оны 05 дугаар сарын 24 өдөр 10 цагт
Математик: 2017 оны 05 дугаар сарын 25 өдөр 10 цагт
Сонгосон агуулгын хичээл: 2017 оны 05 дугаар сарын 26 өдөр 11 цагт
Гадаад хэл: 2017 оны 05 дугаар сарын 29 өдөр 11 цагт
Улсын шалгалт үргэлжлэх хугацаа
5 дугаар ангийн шалгалт бүр 60 минут
9 дүгээр ангийн шалгалт бүр 80 минут
12 дугаар ангийн шалгалт бүр 100 минут