Нээлттэй

дэлгэрэнгүй

Хүртээмжтэй

дэлгэрэнгүй

Мэргэшсэн

дэлгэрэнгүй
News Image

Анхааруулга

   Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт улсын хэмжээнд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

  УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу шалгуулагчдыг шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилгоор шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг”-ийн гадна болон дотор хүн хоорондын зайг 1,5-2 метрээс доошгүй байхаар зохион байгуулж байгаа. “Шалган нэвтрэх хэсэг”-т шалгуулагчдын халууныг хэмжих, амны хаалт зүүсэн эсэхийг шалгах, гарын ариутгал хийх, 1 удаагийн бээлий өгөх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагаа явагдана.

   Мэргэжлийн байгууллагаас гаргасан Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулагдах өдрүүдэд бороотой байх тул Шалгуулагч та бүхэн  шүхэр, цув зэрэг хувийн бэлтгэлээ сайтар хангаж, шалгалтандаа ирэхийг анхааруулж байна.

 

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

Найзууддаа түгээж LIKE, SHARE хийгээрэй. Танд баярлалаа.