Нээлттэй

дэлгэрэнгүй

Хүртээмжтэй

дэлгэрэнгүй

Мэргэшсэн

дэлгэрэнгүй

Гадаад хамтын ажиллагаа

NEQMAP-Network on education quality, monitoring in Asia Pacific

Ази Номхон далайн боловсролын чанарыг хянах сүлжээ. Энэ сүлжээ нь 25 орны 42 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн. Ази Номхон Далайн орнуудын боловсролын үнэлгээ, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагаагаар дамжуулан боловсролын чанарыг сайжруулах, боловсролын тогтолцоог бэхжүүлэх зорилготой байгуулагдсан. Сурагчийг үнэлэх үнэлгээ нь сургалтын хөтөлбөр, заах арга зүйтэй уялдаатай байхад онцгой анхаарлаа хандуулж ажилладаг.

NEQMAP үйл ажиллагааны үндсэн чиглэл.

  • Knowledge Sharing / Мэдлэгээ хуваалцах
  • Research / Судалгаа
  • Capacity Development / Чадавхийг сайжруулах

Хамтын ажиллагаа.

БҮТ нь NEQMAP буюу Ази Номхон далайн боловсролын чанарыг хянах сүлжээний гишүүнээр 2013 онд элссэн ба сүлжээнээс зохион байгуулдаг мэргэжил дээшлүүлэх сургалтуудад 12 мэргэжилтэн, жил бүр зохион байгуулагддаг бага хуралд 2 удаа оролцсон бөгөөд боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн тус байгууллагын гишүүн орнуудтай хоёр талт хамтын ажиллагаа хөгжүүлэн хамтран ажилладаг.

Онлайн холбоос:

http://www.unescobkk.org/education/neqmap

KICE-Korean Institute of Curriculum and Evaluation

БҮТ нь KICE буюу БНСУ-н Үнэлгээ хөтөлбөр хариуцсан институттай 2014 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 5р сард хамтын ажиллагааны санамж бичиг 2 байгууллагын удирдлагууд гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд БҮТ-н мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Онлайн холбоос:

http://www.kice.re.kr/main.do?s=english

2 хөрш оронтойгоо хамтын ажиллагааны бодлого баримтлах

БНХАУ-ын Боловсролын Яамны дэргэдэх Боловсролын хяналтын удирдах газартай хамтын ажиллагаа сэргээх, хөгжүүлэх чиглэлээр

ОХУ Евро-Азийн Боловсролын үнэлгээний холбоонд элсэх, хамтын ажиллагаа эхлүүлэх чиглэлээр тодорхой бодлого гарган баримтлаж ажиллаж байна.

Найзууддаа түгээж LIKE, SHARE хийгээрэй. Танд баярлалаа.