Танилцуулга
Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг.
Боловсролын үнэлгээний төв нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын сургалтын чанарыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг олон улсын жишиг арга зүй, аргачлалаар боловсруулах, чанарын хяналт-шинжилгээ хийх, санал, дүгнэлт гаргах, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх үнэлгээний даалгавар боловсруулах, гүйцэтгэлийг үнэлэх арга зүйд багш нарыг сургах, хичээл бүрээр үнэлгээний жишиг даалгавар боловсруулах, суурь, бүрэн дунд боловсролын улсын шалгалт болон элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар боловсруулах, даалгаврын сан бүрдүүлэх, Боловсролын чанарын үнэлгээний асуудлаар мэдээллийн сан үүсгэх, байгууллага, иргэдийг мэдээллээр хангах, үнэлгээний онол-арга зүйн чиглэлээр хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий байгууллага мөн.
Байгууллагын эрхэм зорилго.
Бүх шатны боловсролын стандартчлагдсан чанарын хяналт, шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, энэ чиглэлээр хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө боловсруулж, бүх шатны боловсролын үйлчилгээнд үнэлгээ хийхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн үндэсний мэдээллийн нэгдсэн сан байгуулж иргэд, байгууллагад үйлчилгээ үзүүлэх зорилгын хүрээнд ажиллана.
Алсын хараа.
Бүх шатны боловсролын байгууллагын гүйцэтгэлийн үр дүнд суурилсан чанарын нэгдсэн тогтолцооны стандартыг бий болгож чанарын хяналтын шинэчлэлийг нэвтрүүлэн, салбартаа тэргүүлэгч байгууллага болох зорилготойгоор ажиллаж байна.
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл.
-
Бүх шатны боловсролын сургалтын чанарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлэхээр чиглүүлж буй “Гүйцэтгэлд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээ”-ний арга зүй, зарчимд тулгуурлан хийх тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх;
-
Бүх шатны боловсролын түвшин бүрт тохирсон үнэлгээний арга зүй, аргачлалыг боловсруулах;
-
Боловсролын чанарын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тогтолцоог бий болгож, мөрдүүлэх
Үйл ажиллагааны стратегийн зорилт:
-
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгын хүрээнд МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын талаар тавигдсан үндсэн чиглэлүүдийг хангахын тулд доорхи зорилтуудын хүрээнд ажиллах болно. Үүнд:
-
Улсын хэмжээнд бүх шатны боловсролын үнэлгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, боловсролын чанарын болон суралцагчдын мэдлэгийн түвшинд үнэлгээ хийх ажлыг төлөвлөн зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, оролцогч талууд болон иргэд үйлчлүүлэгчдэд шаардлагатай мэдээ, мэдээллээр шуурхай үйлчлэх;
-
Бүх шатны боловсролын сургалтын чанарт хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгаа хийж, боловсролын салбарын шинэчлэлд хөгжлийн бодлогыг боловсруулах, сургалт зохион байгуулах замаар хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх, бэхжүүлэх;
-
ЕБС-ийн бага, дунд, ахлах анги төгсөгчдийн улсын шалгалт болон их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д элсэгчдийн суралцах чадвар, мэдлэгийн төвшинг тогтооход чиглэсэн улсын хэмжээний элсэлтийн нэгдсэн шалгалтыг зохион байгуулах;
-
Боловсролын чанарын үнэлгээний болон суралцагчийн сурлагын амжилт, элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнгийн мэдээлэл бүхий мэдээллийн сан бүрдүүлж оролцогч талууд болон иргэдэд үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.